“Сахилга, ёс зүйн зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Тээврийн цагдаагийн албаны 2020 оны эхний хагас жилийн, сахилга ёс, зүйн зөвлөгөөнийг албаны хурлын зааланд харьяа газар, хэлтсийн алба хаагчид болон нутаг дэвсгэр хариуцсан замын цагдаагийн нэгжийн алба хаагчдыг хамруулан онлайн хэлбэрээр зохион байгууллаа.
Энэ удаагийн зөвлөгөөнийг тус албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж удирдан явуулж, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг тус албаны алба хаагчдын энэ оны эхний хагас жилийн сахилга, ёс зүйн мэдээллийг танилцуулж, алба хаагчдын сахилга, ёс зүйн зөрчил дутагдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга, хэмжээний талаар хэлэлцүүлсэн.
Зөвлөгөөнөөс алба хаагчдад өдөр тутмын үйл ажиллагаандаа холбогдох хууль тогтоомжийг чанд баримтлан, сахилга ёс зүйн зөрчил дутагдал гаргахгүй ажиллах талаар зөвлөмж бэлтгэн, албаны харьяа нэгжүүдэд хүргүүллээ.