“БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙ БА ХҮҮХДИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ ГЭМТЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АРГАЧЛАЛ” сэдэвт сургалт боллоо.
Нийслэлийн Боловсролын газраас “Боловсролын салбарын хууль, эрх зүй ба хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах аргачлал” сэдэвт сургалтыг 06 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Цахим сургалтад Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нийт 350 албан хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг нээж Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга үг хэлэв.
Хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай асуудлаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэс, “Хүүхэд зорчиж байна” төрийн бус байгууллага хамтран оролцов.
Сургалтын гол зорилго нь эцэг эх асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын ажилтан нарын бага насны хүүхдэд тавих хараа хяналт болон тэдний аюулгүй байдлыг хангах мэдлэг хандлагыг нэмэгдүүлж осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд оршино.
Тээврийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Г.Отгонтамир, “Хүүхдийн аюулгүй байдал ба өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр цахим видео сургалт бүхий илтгэлийг танилцуулсан бол “Хүүхэд зорчиж байна” ТББ байгууллагын тэргүүн О.Сансархүү “Хүүхдийн аюулгүй байдал орчин бүрдүүлэхэд анхаарах” асуудлаар илтгэл тавив.
Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар