• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“Миний ажил-Бидний бахархал” постерын уралдааны дүн гарлаа

2021-07-07
“Миний ажил-Бидний бахархал” постерын уралдааны дүн гарлаа

Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны 100, Тээврийн цагдаагийн алба үүсэн байгуулагдсаны 85 жилийн ой, Цагдаа дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд зохион байгуулж байгаа “Харилцаа хандлага” аяны хүрээнд алба хаагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, шинийг санаачлах, ажил албаараа бахархах, эерэг хандлага төлөвшүүлэх зорилгоор Замын цагдаагийн газрын нэрэмжит “Миний ажил-Бидний бахархал” постерын уралдааныг ахлагч бүрэлдэхүүний дунд 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд амжилттай зохион байгууллаа.  

Тус уралдаанд 25 нэгжийн 100 алба хаагчийн 115 постерыг хүлээн авч шалгаруулалтыг зураг дүрсний агуулга, илэрхийлэл, бүтээлч сэтгэлгээ, уриалга үгийн агуулга, утга санаа, эх бэлтгэлийн дизайн, өнгө зураглал гэсэн үзүүлэлтээр дүгнэж шалгарсан алба хаагчдыг урамшууллаа

Уралдааны 1-р байрт Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Жавхлан, 2-р байрт Булган аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Бямбадагва, 3-р байрт Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Батцог нар тус тус шалгарлаа.