• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

JCI Монгол байгууллагатай хамтран сургалтыг амжилттай зохион байгууллаа

2021-07-05
JCI Монгол байгууллагатай хамтран сургалтыг амжилттай зохион байгууллаа

Тээврийн цагдаагийн алба “JCI Mongolia” байгууллагын Улаанбаатар салбар хамтран алба хаагчдын мэдлэг боловсрол, сахилга ёс зүй, харилцаа хандлага, удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилгоор “Модерн Моngolia” эерэг нөлөөллийн аяны хүрээнд энэ оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим сургалтыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.

Энэ удаагийн сургалтад тус албаны харьяа газар хэлтэс, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэтэс, тасаг болон Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 560-702,  давхардсан тоогоор 5600-7020 гаруй алба хаагчид цахимаар хамрагдлаа.

Сургалтыг тус албаны алба хаагчдаас авсан саналын дагуу “Амжилттай гүйцэтгэх удирдлага”, “Өөрийгөө шинэчлэх хүч”, “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх”, “Үр дүнтэй харилцаа-суурь ур чадвар”, “Хүн төвтэй менежмент”, “Ажил амьдралын тэнцвэр”, “Ирээдүйд эрэлттэй ур чадвар”, “Сэтгэл хөдлөлийн чадамж”, “Стресс хэрхэн удирдах”, “Үр дүнтэй харилцаа”, “Үр дүнтэй манлайлал” гэсэн 11 бүлэг сэдвийн хүрээнд зохион байгууллаа.

Сургалтыг JCI Монгол байгууллагын "Modern Mongolia" төслийн шилдэг багш нарын  баг орж, “Ковид-19” цар тахлын тархалтай хүнд нөхцөлд сургалтыг зайн хэлбэрээр явуулснаар алба хаагчдын сэтгэгдэл өндөр, өдөр бүр сургалтын 1 цагийн хугацаанд өөрийгөө хөгжүүлэхэд бага ч гэсэн цаг зав гаргах, стрессээс гарах, ажилдаа хандах хандлага, харилцаа ёс зүйд өөрчлөлт гарахад нөлөөлөхүйц үр дүнтэй сургалт боллоо.