JCI Монгол байгууллагатай хамтран сургалт зохион байгууллаа
Тус албанаас JCI олон улсын байгууллагын Улаанбаатар салбартай хамтран алба хаагчдын мэдлэг боловсрол, сахилга ёс зүй, харилцаа хандлага, удирдлагын манлайллыг дээшлүүлэх зорилгоор “Модерн Моngolia” эерэг нөлөөллийн аяны хүрээнд энэ оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд цахим сургалтыг цувралаар зохион байгуулахаар төлөвлөж нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2021.06.15/ зохион байгууллаа.
Нээлтийн арга хэмжээнд тус албаны дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Цагдаагийн ерөнхий газрын Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, JCI Улаанбаатар салбар байгууллагын 2021 оны Ерөнхийлөгч П.Бүрэнжаргал, Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Нямаа нар оролцон, нээлтийн үг хэлж, сургалтад хамрагсагдад амжилт хүслээ.
Энэ удаагийн сургалт нь “Zoom” цахим программыг ашиглан төв, орон нутгийн 1040 орчим алба хаагчийг 500 байрлалаас цахимаар хамруулж байгаагаараа онцлог бөгөөд сургалтыг ажил амьдралын тэнцвэр, ирээдүйд эрэлттэй ур чадвар, өөрийгөө шинэчлэх хүч зэрэг 8 бүлэг сэдвийн хүрээнд мэргэжлийн лектор багш нар орж байна.