• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“МӨНГӨН ӨВӨЛ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-01-22
“МӨНГӨН ӨВӨЛ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн алба хаагч, ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг албаны үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулан тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор “МӨНГӨН ӨВӨЛ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн үйл ажиллагаа 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн “Найман шарга” амралт, жуулчны баазад явагдсан бөгөөд нийт 370 гаруй алба хаагчид, тэдний гэр бүлийн гишүүд оролцож 6 төрлийн спортын тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин нэг өдрийг хөгжилдөж өнгөрөөлөө.

Тэмцээний:  

“Сумо”  төрөлд:

1-р байрт: Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

2-р байрт: Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс 

3-р байрт: Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газар болон Хамгаалалтын хэлтэс

 

“Олс таталт”-ын тэмцээний төрөлд: 

1-р байрт: Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

2-р байрт: Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

3-р байрт: Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

 

“Чарга”-ны тэмцээний төрөлд:

1-р байрт: Баянзүрх дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

2-р байрт: Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

3-р байрт: Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

 

“Хөлбөмбөг”-ийн тэмцээнд:

1-р байрт: Захиргааны удирдлагын хэлтэс, Техник замын хяналтын хэлтэс зэрэг хамтарсан баг

2-р байрт: Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

3-р байрт: Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс 

 

“Буухиа” тэмцээнд:

1-р байрт: Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

2-р байрт: : Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

3-р байрт: Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

 

“Мөсан шагай” тэмцээний төрөлд:

1-р байрт: Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

2-р байрт: Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс

3-р байрт: Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг тамирчид тус тус эзлэн амжилттай оролцсон.

 

 

 

Тэмцээний нийлбэр оноогоор тус тэмцээний 
ТЭРГҮҮН БАЙР: Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг, 

ДЭД БАЙР: Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг, 

ГУРАВДУГААР БАЙР: Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн баг тус тус эзлэн тэмцээнээ амжилттай эхлүүллээ.

 

НИЙТ БАГ ТАМИРЧИД, АЛБА ХААГЧДАДАА БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.