• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"ЭМЧ ТАНДАА ТАЛАРХЪЯ" сайн үйлсийн аяныг зохион байгууллаа

2021-07-02

Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахалтай /ковид-19/ тэмцэх, төмөр замчдынхаа эрүүл энхийн манаанд өдөр, шөнийг ялгахгүй, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа эмч, сувилагч, асрагч болон нийт эмнэлэгийн ажилтанууддаа талархал илэрхийлж, цагдаагийн хурандаа А.Батбаяр даргатай Төмөр зам дахь цагдаагийн газрын хамт олон "ЭМЧ ТАНЬДАА ТАЛАРХЪЯ" сайн үйлсийн аяныг дотооддоо өрнүүлэн Төмөр замын нэгдсэн эмнэлэгийн хамт олонд сэтгэлийн дэм болгон нэг өдрийн цалин болох 8.8 сая төгрөгийг хандивлалаа.

Цагаан нөмрөгт эрүүлийг хамгаалах баатрууд та бүхэндээ ард олноо аюулт өвчнөөс хамгаалах их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.