ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ УДИРДЛАГА МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН КОМИССЫН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан нар албаны бусад хүмүүсийн хамт уулзаж тус албаны үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн асуудлаар ярилцаж, санал солилцлоо.
Хүний эрхийн комисс хүүхдийн эрхийг хамгаалах ажлын хүрээнд зам тээврийн ослын улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох явдлыг багасгах санал боловсруулж байгаа бөгөөд Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдсэн зам тээврийн осол, шалтгаан нөхцөл, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтад Тээврийн цагдаагийн албаны Захиргаа удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Энхбат, мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Э.Энхболд, Мэдээлэл дүн шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Ц.Эрдэнэчимэг, Хүний эрхийн комиссын талаас Захиргаа, удирдлагын хэлтсийн ахлах референт М.Мөнхцэцэг, Боловсрол судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Ү.Батсуурь, нар оролцлоо.