• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.ГАНБАТ ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ АЖИЛЛАА

2021-05-14
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА О.ГАНБАТ ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ АЖИЛЛАА

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос энэ оны 06 дугаар сараас хилээ нээж, олон улсын нислэг үйлдэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар нар тус албаны Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагч нартай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Энэ ажлын хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга, Л.Бямбасүрэн, Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал нартай уулзалт зохион байгуулж, шинээр  баригдах Иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн хэлтсийн барилгын эзэмшлийн газрын хэмжээг нэмэгдүүлэх, алба хаагчдын  Англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ИНЕГ-ын Гадаад хэлний сургалтын төвд алба хаагчдыг үе шаттай сургах, Иргэний нисэхийн үндэсний төвийн ажилтан албан хаагч, жолооч техникийн ажилчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөний соёл төлөвшүүлэхэд хамтран ажиллахаар болов.