• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдлээ

2021-12-04
“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянд нэгдлээ

Монгол Улсад Хууль зүйн салбар байгуулагдсаны 110, орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан сайн дурын цус хандивлах үйлсийг олон нийтэд сурталчлан, донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цусны хангамжийг нэмэгдүүлэх, идэвхжүүлэх, тогтмол хугацаанд цусаа бэлэглэгч доноруудыг алдаршуулах зорилготой цус хандивлах сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Энэхүү аянд тус албаны харьяа газар хэлтсийн 32 алба хаагч цусаа сайн дураараа хандивлалаа.

Цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж байгаа энэ цаг үед улсынхаа цусны нөөцийг тасалдуулахгүй байх их үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулж, цусаа хандивлахыг уриалж байна.