• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙД УДААН ХУГАЦААГААР БАЙРШУУЛСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТОГТООХ, ШАЛГАЖ, ЗОРЧИХ ХЭСЭГ, ЗОГСООЛ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭГ ЯВУУЛЖ БАЙНА

2022-04-19
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙД УДААН ХУГАЦААГААР БАЙРШУУЛСАН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТОГТООХ, ШАЛГАЖ, ЗОРЧИХ ХЭСЭГ, ЗОГСООЛ ТАЛБАЙГ  ЧӨЛӨӨЛҮҮЛЭХ АЖИЛ, АРГА ХЭМЖЭЭГ ЯВУУЛЖ БАЙНА

Замын зорчих хэсэг дээр болон нийтийн эзэмшлийн гудамж талбайд удаан хугацаагаар байршуулж бусдын хөдөлгөөнд саад учруулах, иргэдийн автомашин түр зогсох боломжийг хязгаарлаж байгаа тээврийн хэрэгслийн эзэн холбогдогчийг тогтоох, тухайн зорчих хэсэг, гудамж замыг чөлөөлөхөд арга хэмжээний гол зорилго оршино.

Мөн цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн санд гэмт хэргийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 229 орчим тээврийн хэрэгсэл байгаатай холбогдуулан олж тогтоох ажлыг иргэдийн дэмжлэг оролцоотой мэдээллийн сан үүсгэж үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэгдэж байна.

Дээрх асуудалтай холбоотой мэдээ, мэдээллийг тус албаны ерөнхий эргүүлийн 93020111 дугаарын утсаар иргэдээс тогтмол авч байгаа бөгөөд мэдээллийг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн хэлтэс, тасгуудад хүргүүлж эзэн холбогдогчийг тодорхойлж замын хөдөлгөөний дүрэмд заасан түр буюу удаан зогсох журам зөрчиж бусдын хөдөлгөөнд саад болсон эсэх, иргэдийн автомашин түр зогсох боломжийг хязгаарлаж байгаа асуудлыг танилцуулан чөлөөлөх, улсын бүртгэлийн дугааргүй, эзэн холбогдогч нь тодорхойгүй тээврийн хэрэгслүүдийг зөөж, шилжүүлж гудамж, талбайг чөлөөлөх арга хэмжээг үе шаттай авч байгаа болно.

Энэ хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж зам, зогсоолд удаан хугацаагаар зогссон нийт 406 тээврийн хэрэгслийн судалгааг гарган, эзэмшигчийг олж тогтоон 349 автомашиныг нийтийн эзэмшлийн гудамж зам, зогсоолыг чөлөөлүүлж,  38 автомашины улсын дугаар, эзэмшигчийг тодруулахаар ажиллаж байна.

ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ.