НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙ, ЗОГСООЛ ЧӨЛӨӨЛӨХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА
Нийслэлийн Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн А/40 дугаар захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар байршуулсан тээврийн хэрэгслийн эзэмшигчийг олж тогтоох, зорчих хэсэг, зогсоол талбайг чөлөөлөх ажил үргэлжилж байна.
Дээрх хугацаанд нийтийн хэрэгцээний зам, талбайд тээврийн хэрэгслийг урт хугацаагаар байрлуулж орхисон 34 тээврийн хэрэгслийн мэдээллийг иргэдээс авч, 3 тээврийн хэрэгслийг зөөн шилжүүлж, 31 тээврийн хэрэгслийг эзэмшигчийг тогтоон, тухайн зам талбайг чөлөөллөө.