• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2021-12-23
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2021 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2021 оны “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн шилдэг алба хаагч, хэлтэс тасагт шагнал гардуулах үйл ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Корпорэйт” зочид буудлын “Конвеншн центр”-т зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын албаны дарга Б.Батбямба, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Ц.Арвинбуудай, Албан журмын даатгагчдын холбооны дарга Д.Цэвээнжав зэрэг албаны төлөөлөл хүрэлцэн ирж, орон нутгийн харьяа хэлтэс, тасаг, хэсгийн алба хаагчид цахимаар оролцлоо.

Хурлын үеэр Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал бие бүрэлдэхүүнд хандан 2021 оны ажлын алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэн хэлж, цаашдын ажил үйлсэд амжилт хүслээ.

Хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн шилдэг, оны онцлох алба хаагчаар шалгарсан алба хаагчид, хамт олон та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

Үүр шөнийн заагийг ялгахгүй энэ л албаны үйл хэрэг
Ургах наран лугаа адил элчтэй байг
Үнэнч зүтгэлтэй албан хаагчдын үйл бүхэн нь бахархал байг
Өнөд холыг холбох харгуй зам нь үргэлжийн мөнхөд тайван байг
Өнө Монголын элч болсон мөнх тэнгэрийн тээвэр нь амгалан байг
Уртын замыг туулах галт тэрэгний дуу нь
Уянгат хөгжмийн эгшиг шиг аялгуутай байг
Уужимхан сэтгэлийн их үйлсийг нь ухаант ард нь
Дэмжин дэлгэрүүлж байг