• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2022-12-28
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2022 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Тээврийн цагдаагийн албаны 2022 оны Үйл ажиллагааны тайлангийн хурал, хамт олноо хошуучлан амжилт гарган ажилласан “Шилдэг газар, хэлтэс болон ажил мэргэжлийн аварга, тэргүүний алба хаагч” нарт шагнал гардуулах үйл ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Корпорэйт” зочид буудлын “Конвеншн центр”-т зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны нарийн бичгийн дарга Л.Нямгэрэл, Нийслэлийн орлогч дарга З.Төмөртөмөө, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Б.Батбямба, Нийслэлийн засаг даргын тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Г.Содбаяр, Тээврийн прокурорын газрын орлогч дарга, хууль цаазын итгэмжит зөвлөх Ж.Сандагсүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид танхимаар болон 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн алба хаагчид цахимаар оролцлоо.

Тус арга хэмжээний үеэр Тээврийн цагдаагийн албанаас 2022 онд хийж хэрэгжүүлсэн онцлог ажлуудыг танилцуулж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан “Ажил, мэргэжлийн аварга алба хаагч”, “Тэргүүний хамт олон”-ыг шалгаруулан шагнаж, урамшууллаа.

“Шилдэг хамт олон”-оор

  • Урьдчилан сэргийлэх хэлтэс,
  • Замын цагдаагийн газрын Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтэс
  • Төмөр замын цагдаагийн газар
  • Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс
  • Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэс
  • Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасаг

“Ажил, мэргэжлийн аварга алба хаагч” /Захиргааны алба хаагч/

Тус албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Цэрэнсамбуугийн Дүүрэнбилэг

“Ажил мэргэжлийн аварга алба хаагч” /Мөрдөгч/

Тус албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Батсайханы Балжинням

“Ажил мэргэжлийн аварга алба хаагч” /Зөрчил хариуцсан байцаагч/

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Төрмөнхийн Ундраа

“Ажил, мэргэжлийн аварга алба хаагч” /Хэв журмын цагдаа/

Тус албаны Төмөр замын цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Төмөрбаатарын Бат-Ирээдүй

“Ажил, мэргэжлийн аварга алба хаагч” /Зохицуулагч/

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Эрдэнэчимэгийн Мөнх-Амгалан

“Ажил, мэргэжлийн аварга алба хаагч” /Цагдаа зохицуулагч/

Дорноговь аймгийн цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Уртнасангийн Мандахбаатар нарын 104 алба хаагчдад шагнал гардууллаа.

Хөдөлмөрийн тэргүүний болон ажил мэргэжлийн аварга, оны онцлох алба хаагчаар шалгарсан алба хаагчид, хамт олон та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.