• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2024 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-12-26
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА 2024 ОНЫ АЖЛАА ДҮГНЭЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

       Тус албаны 2024 оны Үйл ажиллагааны тайлангийн хурал, хамт олноо хошуучлан амжилт гарган ажилласан “Шилдэг газар, хэлтэс болон Ажил мэргэжлийн аварга, тэргүүний алба хаагч” нарт шагнал гардуулах үйл ажиллагаа энэ оны 12 дугаар сарын 25-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд чуулга”-ын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

      Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан болон тус албаны даргын зөвлөлийн гишүүд, харьяа нэгжийн алба хаагчид 42 байршлаас цахимаар 306, танхимаар 394, нийт 700 алба хаагч хамрагдлаа.

     Үйл ажиллагааны тайлангийн хурал, сахилга, зүйн зөвлөгөөнөөр тус албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хийж хэрэгжүүлсэн онцлог ажлууд, алба хаагчдын сахилга ёс зүйн өнөөгийн нөхцөл байдлын талаарх сонсгол мэдээлэлтэй танилцаж, үйл ажиллагаанд баримталж буй бодлого, шийдвэрийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар зөвлөмж, мэдээлэл хийсэн.

     Мөн энэ үеэр эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган хамт олноо манлайлан ажилласан алба хаагчдыг төрийн дээд одон медаль болон Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын шагналаар тус тус шагнаж, “Чадварлаг хамт олон-2024" спортын цогцолбор тэмцээний шилдэг хамт олон, тус албаны шилдэг газар, хэлтэс, “Ажил мэргэжлийн аварга” алба хаагчдаа тодруулж, шагнаж урамшууллаа.

       

      Та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсэж, удахгүй гарах шинэ оны мэндийг дэвшүүлье.