• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТӨМӨР ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЛБА ХААГЧДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

2022-12-23
ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТӨМӨР ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР 2022 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ЗОХИОН БАЙГУУЛЖ, АЛБА ХААГЧДАА ШАГНАЖ УРАМШУУЛЛАА

Тээврийн цагдаагийн албаны Төмөр замын цагдаагийн газар нь 2022 оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хийж бүтээсэн ажлынхаа ололт амжилтыг дүгнэн тайлангийн хурлаа зохион байгууллаа.

Хуралд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, Төмөр замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр, Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Ж.Сандагсүрэн, Улаанбаатар төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн, Нийгмийн асуудал эрхэлсэн замын орлогч дарга Ц.Хүрэлбаатар болон алба хаагчид оролцлоо.

Энэ жил тайлангийн хуралд алба хаагчдын ар гэрийг урьж оролцуулсан бөгөөд алба хаагчдын дунд зохион байгуулсан “Зүрхнээс зүрхэнд” захидлын уралдаан зохион байгуулж захидлын дээжээс уншиж сонирхуулан ар гэрт нь захидлыг гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн тайлангийн хурлаар энэ онд хийж гүйцэтгэсэн ажил, арга хэмжээ, амжилт, ололтоо дүгнэн ирэх онд хэрэгжүүлэх ажлаа хэлэлцэж, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан “алба хаагчдаа шагнаж, урамшуулсан юм.

Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар