Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
Р.Одбаяр: Баяраа тэмдэглэхээр гэр рүүгээ яарсан хүмүүсийг аль болох эрт гэртээ хариасай гэж бодоод замын хөдөлгөөний зохицуулалтаа хийнэ.
“Баярын өдрүүдэд цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллана. Төрийнхөн баяраар иргэдэд амралтгүй “үйлчилнэ” гэсэн гарчиг бидэнд хэдийнэ дасал болжээ. Ард олон, үндэсний аюулгүй байдлын төлөө халуунд халж, хүйтэнд хөрж гэмт хэрэг, осол аваараас иргэдийг хамгаалан, хоёргүй сэтгэлээр зүтгэдэг “дайчид” бол яах аргагүй цагдаагийн алба хаагчид.
2018-02-08
НИЙСЛЭЛИЙН 7 СУРГУУЛИЙН СУРАГЧДЫГ ХИЧЭЭЛ ТАРАХ ҮЕД НЬ 13 ЧИГЛЭЛИЙН АВТОБУСААР ХҮРГЭЖ ҮЙЛЧИЛЖ БАЙНА
Нийслэлийн хэмжээнд 3 ээлжээр хичээллэдэг Ерөнхий боловсролын сургуулийн орчинд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Тээврийн газар, Нийслэлийн Боловсролын газар хамтран олон дүүрэг дажин алслагдсан зайнаас сургуульдаа явдаг Сонгинохайрхан Баянзүрх, Хан-Уул дүүрэг дэх ерөнхий боловсролын нийт 7 сургуулийн 484 гаруй сурагчдыг хичээл тарах үед нь гэрт нь хамгийн ойр цэгт нийтийн тээврийн 13 чиглэлийн автобусаар хүрг
2018-02-08
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, Засаг даргын тамгын газар санаачлан Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах цогц бодлогын баримт бичгийг боловсруулж, 2018-2020 он хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн, шаардагдах санхүүжилтийг үе шаттайгаар шийдвэрлэх замаар зам тээврийн осол, зөрчлийн гаралт, түүний улмаас учирах хор хохирлыг бууруулах, замын хөдөлгөөний ачааллыг багасгах зорилгоор өнөөдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөнийг амжилтт
2018-02-06
АЛБА ХААГЧДАД "АМНЫ ХААЛТ" ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Нийгмийн хариуцлагаа ухамсарласан “HAPPY” ХХК нь Замын цагдаагийн албаны нийт алба хаагчдад сар шинийн баяраар ажил үүргээ хэвийн, амжилттай гүйцэтгэхэд нь амжилт хүсэж дахин ашиглах боломжтой РМ2,5 шүүлтүүртэй 800 ширхэг амны хаалтыг бэлэглэлээ.
2018-02-05
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" зөвлөгөөн маргааш болно
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.
2018-02-05
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -4,7 хувиар буурсан
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
2018-02-05
САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ХЭРХЭН ЗОХИЦУУЛАГДАХ ВЭ?
Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж ачаалал үүсэх, түгжрэл саатал бий болдог тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01-р сарын 25-ны өдрийн А/71 дугаарт захирамжийн дагуу нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай, аюулгүй зорчуулах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж байна.
2018-01-29
"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
"Замын хөлдөлгөөний аюулгүй байдлыг хангах Үндэсний хороо"-ны дарга Ж.Бат-Эрдэнийн санаачлагаар Хууль зүй дотоод хэрэг, Зам тээврийн хөгжлийн яам, Эрүүл мэнд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамд, Цагдаагийн байгууллага, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Их дээд сургууль болон бусад төрийн бус байгууллагуудын төлөөллийг хамруулсан Үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
2018-01-26
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН ГАЗАРТ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗЛЭГ ХИЙЖ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ 80 ШИРХЭГ "ЗӨӨВРИЙН ТӨХӨӨРӨМЖ", СЕРВЕР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд зам тээврийн осол, хэргийг газарт цахим хэлбэрээр үзлэг хийж бүртгэлжүүлэх цахим системийг шинээр боловсруулан Замын цагдаагийн албанд 80 ширхэг зөөврийн төхөөрөмж, мэдээллийг боловсруулах, дамжуулах серверийн хамт өнөөдөр хүлээлгэн өглөө.
2018-01-26
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ЭЛЧ, БАЙГУУЛЛАГУУДЫГ ТОДРУУЛЛАА
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөгөөн"-өөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг эрчимтэй сайжруулах, улсын хэмжээнд 2018-2020 онд Тээврийн хэрэгсэл, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, түүний улмаас учрах хохирлын хэмжээг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах зорилтыг дэвшүүлэн 2018 оныг "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЖИЛ" болгон зарлах нь зүйтэй гэж үзэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тусгай элч, байгууллагуудыг тодрууллаа.
2018-01-26
80 АЛБА ХААГЧ СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн алба хаагчдын дунд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх сургалтыг ЭНЭ сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулж, сертификат гардууллаа.
2018-01-25
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХ ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ЗАРИМ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын Ерөнхий сайдын Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Л.Алтангэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар өчигдөр /2018.01.23/ Замын цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим асуудлаар санал солилцлоо.
2018-01-24
ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдаж байна. Сургалт, зөвлөгөөн гар бөмбөгийн тэмцээнээр эхэлж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд 12 багт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Замын цагдаагийн албаны баг тамирчид бусдыгаа хошуучилж ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.
2018-01-24
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
Замын цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон шийдвэр гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт, богино хугацааны хө
2018-01-23
Алба хаагчдад “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН СИСТЕМ” сэдэвт сургалт орж байна
Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн албаны нийт 80 алба хаагчдын дунд 2018 оны 1 дүгээр сарын 22,23,24-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна.
2018-01-22
“МӨНГӨН ӨВӨЛ” ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн алба хаагч, ажилтнуудын бие бялдарыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдалаас урьдчилан сэргийлэх, алба хаагчдын гэр бүлийн гишүүдийг албаны үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулан тэдний амралт чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрөөх зорилгоор “МӨНГӨН ӨВӨЛ” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
2018-01-22
Замын цагдаагийн алба хаагчдаас энэ долоо хоногт 2 хүний амь насыг аварч, эрэн сурвалжлагдаж байсан 19 тээврийн хэрэгсэл, 4 гэмт хэргийг илрүүлжээ
Замын цагдаагийн алба хаагчдаас гудамж, замын хөдөлгөөн зохицуулах, хяналт шалгалт хийх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхийн сацуу цагдаагийн байгууллагын нийтлэг үүргийн хүрээнд бусад төрлийн гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.
2018-01-19