• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа" зөвлөгөөн маргааш болно

2018-02-05

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, дүүргийн 19 хорооны удирдлагууд, их дээд болон ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, томоохон худалдааны төвүүдийн төлөөлөл нар, Замын цагдаагийн алба, Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс оролцох юм.

Нэгдсэн зөвлөгөөнийг 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдөр 09:00 цагт ЧД-ийн 5-р хороо Гэсэр сүмийн зүүн талд байрлах М плаза төвийн 2 давхарт байрлах Holiday Inn төвд зохион байгуулна.

Холбогдох утас: 99186496, 88106605