• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ФОТО МЭДЭЭ: "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөн 21 аймагт үргэлжилж байна

2018-04-21
ФОТО МЭДЭЭ:

Монгол улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах зөвлөл, Аймгийн Засаг даргын Тамгын газар, Замын цагдаагийн алба хамтран 21 аймгийн хэмжээнд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө-Хамтдаа шийдье" зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

Уг үйл ажиллагааны эхлэл болж зүүн бүсийн аймгууд буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудын хэмжээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцох, тодорхой төрлийн шийдвэр гарган бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зүүн бүсийн зөвлөгөөнийг 2018.04.20-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгууллаа.

Зөвлөгөөн зохион байгуулагдсанаар төрийн болоод иргэний нийгмийн байгууллагууд, оролцогч талуудын уялдаа холбоо сайжирч, тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тогтвортой менежмент хэрэгжүүлэх, урт болон богино хугацааны төсөл, хөтөлбөрүүдийг зохион байгуулах юм.