Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
ТӨРИЙН ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАМГААЛАЛТ, ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА
Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Бинали Йылдырымын 2018.04.06-08-ны өдрүүдэд Монгол улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна.
2018-04-06
“ТӨВ ОРОН НУТГИЙН АЛБА ХААГЧДЫГ СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ХӨТӨЛБӨР”-ИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөн зохицуулах ажлын уялдаа, нэгдмэл байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, түвшинг дээшлүүлэх, туршлага эзэмшүүлэх зорилгоор “Төв орон нутгийн алба хаагчдыг сэлгэн ажиллуулах хөтөлбөр”-ийг 2 дахь жилдээ зохион байгуулан ажилалж байна.
2018-04-04
АЛБА ХААГЧДЫГ ЗУНЫ УЛИРЛЫН ДҮРЭМТ ХУВЦАСАНД ШИЛЖҮҮЛЖ ҮЗЛЭГ, ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Улаанбаатар Цагдаагийн хүрээний даргын 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр тушаалаар Улаанбаатар цагдаагийн хүрээний офицер, ахлагч бүрэлдэхүүнийг 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс зуны улирлын дүрэмт хувцасанд шилжүүлсэнтэй холбогдуулан тус алба харьяа газар, хэлтэс, нэгжийн алба хаагчдын дүрэмт хувцасыг жигдрүүлэн 2018.04.02-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Цагдаа хөшөө” талбайд нэгдсэн үзлэг шалгалтын ажлыг зохион байгууллаа.
2018-04-02
"ШИРЭЭНИЙ ТЕННИС"-НИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД "ОРГИЛ" БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
Замын цагдаагийн абланаас алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж спортоор тэргүүлэгч баг, хамт олныг шалгаруулах зорилгоор “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ний аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Шинэ-Од” спорт клубын байранд амжилттай зохион байгууллаа.
2018-04-01
Нийслэлийн иргэн та эрх, үүргээ биелүүлж САНАЛ, АСУУЛГАД идэвхтэй оролцоорой
Дээрх чиглэл орчмын автозамыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл хязгаарлах юм. Автозамыг хэрхэн хязгаарлавал зохистой вэ, аль нь зөв шийдэл болж чадах вэ?
2018-03-31
“ХҮҮХЭД ЗОРЧИЖ БАЙНА-2018” НЭГДСЭН УУЛЗАЛТ БОЛЛОО
Хүүхэд өртөж буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, цаашид хэрэгжүүлэх ажлыг хэлэлцэж, санал солилцох зорилгоор Нийслэлийн Боловсролын газар, Замын цагдаагийн алба, Хүүхэд зорчиж байна ТББ хамтран 2018.03.30-ны өдөр “ХҮҮХЭД ЗОРЧИЖ БАЙНА-2018”нэгдсэн уулзалтыг зохион байгууллаа.
2018-03-30
АЧААНЫ АВТОМАШИНД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 20-ны хооронд газрын хөрсний гэсэлтийн улмаас авто зам эвдрэхэд эмзэг болсон байдаг тул олон улс, улсын чанартай, тусгай зориулалтын авто замын бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах зорилгоор тухайн авто замын зөвшөөрөгдөх даацын үзүүлэлтээс хэтэрсэн буюу Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага, MNS 4595:2011 стандартын 4.8-т “Монгол улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх
2018-03-20
ОЮУТНУУДАД “ИХ ХОТЫН СОЁЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА
Замын цагдаагийн алба, ШУТИС-тай хамтран жил бүр тус сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудад “Их хотын соёл” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
2018-03-20
ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧДАД ЦОЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жилийн ой, Монгол цэргийн баярын өдрийг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар өргөсөн тангарагтаа чин сэтгэл гарган үнэнчээр зүтгэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин хамгаалах, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх эрхэм зорилгоо нэр төртэй биелүүлж байгаа алба хаагчдад цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.03.17/ боллоо.
2018-03-17
ГАР БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ХЭЛТЭС ТЭРГҮҮН БАЙР ХҮРТЛЭЭ
Замын цагдаагийн албаны нийт алба хаагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Чадварлаг хамт олон” цогцолбор тэмцээний “Гар бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.
2018-03-17
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ НАР СЕРТИФИКАТ ГАРДАН АВЛАА
Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч нарын хууль тогтоомжийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх сургалтыг 2018.03.14-16-ны өдрүүдэд Замын цагдаагийн албан дээр зохион байгууллаа.
2018-03-16
ФОТО МЭДЭЭ: ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД "САГСАН БӨМБӨГ"-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЯВАГДАЖ БАЙНА
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагуудын дунд "Сагсан бөмбөг"-ийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2018.03.13/ Буянт-Ухаа спортын цогцолборт зохион байгуулагдаж байна.
2018-03-13
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ЗӨВЛӨГӨӨН НИЙСЛЭЛИЙН 6 ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Замын цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон шийдвэр гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт, богино хугацааны хө
2018-03-12
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ НАРТ ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬЖ, БАЯРЛУУЛЛАА
Энэ 7 хоногт буюу 2018.03.05-03.09-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1235 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 897 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 6 нь 0-10 хүртэлх насны хүүхэд, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын гудамж замд хийсэн хяналт шалгалтаар эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 5 хэргийг илрүүлэн ажиллаж, замын хөдөлгөө
2018-03-09
МЭНДЧИЛГЭЭ
Ухаалаг атлаа даруухан, төгс төгөлдөрийн дээд болсон эрхэмсэг бүсгүйчүүд Та бүхэндээ өргөө цагаан гэрээ гэрэлтүүлэн гийгүүлж, энх тунх, элэг бүтэн байж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, гал голомтоо өнө мөнхөд бадрааж явахыг хүсэн ерөөе.
2018-03-07
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭН БҮР ГАР БИЕ ОРОЛЦОХЫГ УРИАЛЛАА
Хан-Уул дүүргээс өнөөдөр /2018.03.06/ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА ШИЙДЬЕ” анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
2018-03-06
НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 173 ИХ БАГТААМЖИЙН АВТОБУСЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОЛОО
Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн сахилга, соёлыг дээшлүүлэх зоилгоор Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автуснуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо.
2018-03-06
ХӨНГӨН СОГТОЛТЫН ҮЕД ОСОЛД ОРОХ МАГАДЛАЛ ЭРҮҮЛ ЖОЛООЧООС 7 ДАХИН ИХ БАЙДАГ
Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол үйлдэгдсэн бөгөөд нийт ослын 2,2 хувийг эзэлж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож амь насаа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүртгэгдсэн байна.
2018-03-05
“ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ИЙГ ШАЛГАРУУЛАА
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ, дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нийслэлийн 9 дүүргийн замын цагдаагийн алба хаагчдын дунд “Чадварлаг алба хаагч” тэмцээнийг өнөөдөр /2018.03.05/ зохион байгууллаа.
2018-03-05
"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМТЭЙ ЦЭЦЭРЛЭГ" ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн 160-р цэцэрлэгээс санаачлан бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, чадвар, зөв дадал олгох зорилгоор НЗДТГ, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, Замын цагдаагийн алба, СБД-ийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран "Замын хөдөлгөөний дүрэмтэй цэцэрлэг" төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2018-03-05