• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТӨРИЙН ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАМГААЛАЛТ, ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА

2018-04-06
ТӨРИЙН ӨНДӨР ХЭМЖЭЭНИЙ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ, ХАМГААЛАЛТ, ХӨДӨЛГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ХИЙЖ АЖИЛЛАЖ БАЙНА

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд эрхэмсэг ноён Бинали Йылдырымын 2018.04.06-08-ны өдрүүдэд Монгол улсад төрийн албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалтай холбоотойгоор Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө, 120-ын уулзвар, Сүхбаатарын талбайн баруун болон зүүн талын зэрэг замуудад ихээхэн ачаалалтай байх тул иргэд та бүхэн зохицуулагчийн дохио зааврын дагуу хөдөлгөөндөө хүлээцтэй сахилга, соёлтой оролцоорой.

Хөдөлгөөний ачаалал ихтэй үед жолооч та тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр зориулалтын талбайд байрлуулах, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байрлуулахгүй байх, зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг зөвлөж байна.

Тус албаны алба хаагчдаас хөдөлгөөний эрчмийг сийрэгжүүлэх, удаан хугацаанд зам хаахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна.

 

ХӨДӨЛГӨӨНД ХҮЛЭЭЦТЭЙ, СОЁЛТОЙ ОРОЛЦОЖ БАЙГАА ЖОЛООЧ ТАНД БАЯРЛАЛАА