• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна

2018-06-22
Бүгд Найрамдах Энэтхэг улсын Дотоод хэргийн сайд Монгол Улсад айлчилж байна

Мөн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Дотоод хэргийн сайд ноён Ражнат Синхг 2018 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

Энэ үеэр нийслэлийн гудамж, замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн буюу тухайн хэсгээр зочин явж өнгөрөх хугацаанд хаах тул иргэд замын ачааллыг бодолцон ажлаа зохицуулах, хөдөлгөөнд хүлээцтэй, хүндэтгэлтэй оролцож, зохицуулагчийн дохио, зааврын дагуу оролцохыг зөвлөж байна.