• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-12-16
ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТӨРИЙН БОЛОН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тээврийн цагдаагийн албанаас Тээврийн прокурорын газартай хамтран “Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоо, хууль зүйн тогтолцоо” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.12.16/ зохион байгуулагдлаа. Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэлийн засаг даргын орлогч З.Төмөртөөмөө, Тээврийн прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн ажлын алба, Авто тээврийн үндэсний төв зэрэг 13 төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан алба хаагчид хамрагдлаа.

Хэлэлцүүлгээр “Зам тээврийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа, цаашид анхаарах асуудал”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад авто зам, замын байгууламжид анхаарах асуудал”, “Зам тээврийн осол, хэргийн өнөөгийн байдал, хийж хэрэгжүүлсэн арга хэмжээ”, “Зам тээврийн гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллагыг татан оролцуулах” зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэж, санал солилцлоо.

Цаашид хэлэлцүүлгээс гарсан уриа, дэвшүүлсэн санал санаачилгыг зөвлөмж болгон гаргаж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар болсон юм.