Цаг үеийн мэдээлэл
Шүүлт:
“ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” АЯНЫГ УЛС ОРОН ДАЯАР НЭГЭН ЗЭРЭГ ЭХЛҮҮЛЭЭ
Oрон нутгийн замд зам тээврийн осол, хэрэг, түүнээс үүдэлтэй нас баралт, гэмтлийг багасгах, урьдчилан сэргийлэх зорилгоор 4 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж буй “ОРОН НУТГИЙН ЗАМ-ХӨДӨЛГӨӨНИЙ СОЁЛ” аяны нээлтийн өдөрлөгийг өнөөдөр Драгон авто вокзалд зохион байгууллаа.
2018-06-20
“ЭЭЖ ХАД-2018” АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Замын цагдаагийн албаны ахмад ажилтнуудын амралт, чөлөө цагийг ая тухтай өнгөрүүлэх зорилгоор “ЭЭЖ ХАД-2018” аялалыг Замын цагдаагийн алба, Ахмадын хороотой хамтран 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
2018-06-19
АЛБА ХААГЧИД СААДТАЙ 5000 МЕТР ЗАМД ӨРСӨЛДӨВ
Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил, мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйлн тэсвэр хатуужлыг дээшлүүлэх замаар олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “АЛБАНЫ ШУУРХАЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ” тэмцээнийг зохион байгууллаа.
2018-06-19
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН БҮРТГЭЛИЙН СИСТЕМИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ГАРДУУЛЛАА
Зам тээврийн ослын бүртгэлийн цахим системийн зарим техник хэрэгслийг Зам, тээврийн хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр Замын цагдаагийн албаны удирдлагуудад гардуулан өглөө.
2018-06-15
АЛБА ХААГЧИД ЦОЛ ШАГНАГДЛАА
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/405 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа алба хаагчдадаа өнөөдөр цол олголоо.
2018-06-15
ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН “ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН БҮРТГЭЛИЙН СИСТЕМ”-ИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Монгол Улсад хэрэгжүүлж байгаа “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” техникийн туслалцааны төслийн тайлангийн хурал өнөөдөр боллоо.
2018-06-14
ӨНДРИЙН ХЯЗГААРЫГ МӨРГӨЖ УНАГАСАН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ДАХИН СУУРИЛУУЛЛАА
Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2018 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Буян ХХК-ны уулзварын нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочид хариуцлага тооцож, дахин суурилуулах ажлыг явууллаа.
2018-06-12
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ХӨНГӨН АТЛЕТИК”-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО
Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа.
2018-06-11
“МИНИЙ ААВ ЗАМЫН ЦАГДАА” ГАР ЗУРГИЙН УРАЛДААНД 10 НАСТАЙ С.БӨРТЭ ОХИН ТҮРҮҮЛЛЭЭ
Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа гэр бүлийн 5-10 насны хүүхдүүдийн дунд “Миний аав замын цагдаа” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгууллаа.
2018-06-10
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Замын цагдаагийн албанаас албаны офицер бүрэлдэхүүний дунд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослыг шалгаж шийдвэрлэх үйл ажиллагаанд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт, ахлагч бүрэлдэхүүний дунд “Замын хөдөлгөөнд хяналт тавих, хөдөлгөөнийг оновчтой зохицуулах үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт илтгэлийн тэмцээнийг зохион явууллаа.
2018-06-09
ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНААС БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ НАХТ-ИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөрмонголын Өөртөө Засах Орны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн хамтын ажиллагааны хүрээнд ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаагийн албанд Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албанаас энэ оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд албан ёсны айлчлал хийлээ.
2018-06-06
“ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨН-2018” БОЛЛОО
“Замын цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний сургалт зөвлөгөөн-2018” өнөөдөр Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдлаа.
2018-06-05
БАРУУН БҮСИЙН 5 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ЗӨВЛӨГӨӨН ЯВАГДАЖ БАЙНА
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги /2012-2020/”-ийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор баруун бүсийн буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төл
2018-05-31
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ НАРЫН ХАМГААЛАХ БҮСНИЙ ХЭРЭГЛЭЭ 20 ХҮРЭХГҮЙ ХУВЬТАЙ БАЙНА
Дэлхийн эрүүл хотуудын сүлжээ болох “Эрүүл хотуудын түншлэл” санаачлагын хүрээнд НЗДТГ, Замын цагдаагийн алба, Нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” төслийг хэрэгжүүлж, өнөөдөр төслийн нээлтийг зарлаж байна.
2018-05-31
“ХҮҮХДИЙН ЖОЛООДЛОГЫН СУРГАЛТ”-ЫГ АНХ УДАА ДОХИОНЫ ХЭЛ ДЭЭР ЯВУУЛЛАА
Замын Цагдаагийн Албанаас Porsche Улаанбаатар төв, Петровис ХХК, Цагдаагийн Ерөнхий Газрын урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран “Хүүхдийн Жолоодлогын Сургалт”-ыг 3 дах жилдээ зохион байгууллаа.
2018-05-29
БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "АЮУЛГҮЙ ХОТ" СУРГАЛТ, СЕМИНАРТ АЛБА ХААГЧИД ХАМРАГДАЖ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО
БНХАУ-ын Худалдаа эдийн засгийн яамнаас зохион байгуулсан “Аюулгүй хот” сэдэвт сургалт семинар 2018 оны 04 сарын 21-нээс 2018 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын Шинь-жинь хотноо зохион байгуулагдлаа.
2018-05-28
АХЛАГЧ БҮРЭЛДЭХҮҮНИЙ "САГСАН БӨМБӨГ"-ИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
Замын цагдаагийн албаны ахлагч бүрэлдэхүүний 5 дугаар зөвлөгөөн болох гэж байгаатай холбогдуулан тэдгээрийн чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тэдгээрийн бие бялдрыг чийрэгжүүлж, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
2018-05-25
САР БҮР "ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ"-ЫГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА
Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа ажил, албанд хандах хандлага, шинэ санал, санаачилгыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр “Чадварлаг алба хаагч” шалгаруулан урамшуулж байна.
2018-05-25
ХАНГАЙН БҮСИЙН АЙМГУУД ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Хууль зүй дотоод хэргийн яам, Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Замын цагдаагийн алба, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, аймгийн иргэдийн хурлын тэргүүлэгчид, Засаг дарга, Автотээврийн Үндэсний Төв, Зам тээврийн хөгжлийн төв, Төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан Бүсийн зөвлөгөөнийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулж байна.
2018-05-22
ХАМГААЛАХ БҮС, ХАМГААЛАЛТЫН МАЛГАЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР СУДАЛГАА, ТООЛЛОГО ЯВУУЛЖ БАЙНА
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, “Блумберг Филантропи”, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ”Эрүүл хотуудын нөхөрлөл” төсөл, Замын цагдаагийн алба хамтран “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам, тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг 2017-2018 онд хэрэгжүүлэн ажиллаж байна.
2018-05-22