• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ХӨНГӨН АТЛЕТИК”-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

2018-06-11
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГУУДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ХӨНГӨН АТЛЕТИК”-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын  нэрэмжит Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагуудын аварга шалгаруулах “Хөнгөн атлетик”-ийн тэмцээн 2018 оны 06 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо зохион байгуулагдлаа.

Тэмцээнд нийт 18 багийн 156 баг тамирчид 1000м, 3000м, 5000м-н гүйлт, бөөрөнцөг шидэлт, уртын харайлт зэрэг 7 төрөлд өрсөлдсөн ба тус албанаас дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Пүрэвсүхээр ахлуулсан 12 алба хаагчийн бүрэлдэхүүнтэй оролцож амжилт арвин иржээ.

Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч С.Мөнхзолбоо нь тус тэмцээний “Бөөрөнцөг” шидэлтийн төрөлд, “Уртын харайлт”-ын төрөлд Хамгаалалтын хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Амарсайханы Анхманлай нар тус бүр “Алтан медаль”-иар шагнагдаж, багийн дүнгээр “5 дугаар байр” эзэлсэн амжилт гаргалаа.