САР БҮР "ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ"-ЫГ ШАЛГАРУУЛЖ БАЙНА
Замын цагдаагийн албанаас алба хаагчдынхаа ажил, албанд хандах хандлага, шинэ санал, санаачилгыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр “Чадварлаг алба хаагч” шалгаруулан урамшуулж байна.
“Чадварлаг алба хаагч”-ийг гэмт хэргийн ирүүлэлт, сургалтын идэвхи, бие лдаан суралцсан байдал, ёс зүй, сахилга хариуцлага, шинэ санал, санаачлага, албаны техник хэрэгсэл ашиглалт, хувцаслалт, биеэ авч явах байдал зэргийг үндэслэн шалгаруулж байгаа бөгөөд 2018 оны 5 дугаар сарын “Чадварлаг алба хаагч”-аар Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч М.Булганаа шалгарлаа.
М.Булганаа нь 2018 оны эхний хагас жилд зам тээврийн хэрэг, осол болон бусад зөрчлийн улмаас улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан 49 тээврийн хэрэгсэл, их хэмжээний мах, хулгайн эд зүйлийг илрүүлэн харьяа цагдаагийн газар, хэлтсүүдэд хүлээлгэн өгч ажилласан байна
Тэрээр хэлэхдээ “1 жилийн өмнө байхаа үүрэг гүйцэтгэж байх үедээ нэг тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байсан. Тэгтэл тэр жолооч 2,3 орчим насны охин хүүхдээ хажуудаа сууулгаад явж байсан нь сэтгэл маш их эмзэглүүлсэн. Хэрвээ би тэр жолоочийг зогсоож саатуулаагүй бол, цааш хөдөлгөөнд оролцсоноороо өөрийн болон бяцхан охиныхоо мөн бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөд ямар хэмжээний хохирол учируулж болзошгүй байсныг бодоход харамсалтай. Ингээд бодохоор бидний ажил, үүрэг хүнд, хариуцлагатай бас эрсдэл ихтэй юм.”