• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

БНХАУ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН "АЮУЛГҮЙ ХОТ" СУРГАЛТ, СЕМИНАРТ АЛБА ХААГЧИД ХАМРАГДАЖ ТУРШЛАГА СОЛИЛЦЛОО

2018-05-28
БНХАУ-Д ЗОХИОН  БАЙГУУЛАГДСАН

БНХАУ-ын Худалдаа эдийн засгийн яамнаас зохион байгуулсан  “Аюулгүй хот” сэдэвт сургалт семинар 2018 оны 04 сарын 21-нээс 2018 оны 05 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд БНХАУ-ын Шинь-жинь хотноо зохион байгуулагдлаа.

      Сургалтанд Кейн, Зимбаб, Беларусь, Украйн, Узбекстан, Казакстан, Пакистан, Непаль, Турк, Гүрж, Палистин, Иордан, Монгол зэрэг 13 улсын цагдаа болон аюулгүй байдлын чиглэлийн ажил хариуцсан ажилтануудын төлөөлөл хамрагдсан  бөгөөд манай улсаас Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээллийн технологи, холбооны төв, Замын цагдаагийн албаны холбогдох албан тушаалтан нар оролцсон юм.

         Сургалтын үндсэн зорилго нь Аюулгүй хотыг бий болгох, түүнийг байгуулахад анхаарах асуудал, сүүлийн үеийн техник технологийг ашиглан аюулгүй системийг хэрхэн зохион байгуулж байгаа талаар болон орчин үеийн нөхцөл байдалд уялдсан дэвшилтэд технологийн шийдлийн талаар танилцуулга хийх, гадаад орнуудын зочин төлөөлөгчдөд мэдээлэл өгөх , БНХАУ-н хөгжиж байгаа хотуудад аюулгүй системийг хэрхэн хийсэн талаар газар дээр танилцуулах явдал байлаа.

Мөн энэ үеэр БНХАУ-ын Цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд ашиглаж байгаа сүүлийн үеийн техник технологи, тусгай хэрэгсэл, буу зэвсэглэл, сум хэрэгсэл, автомашин, программ хангамж, хувцас хэрэгсэл гэх мэт олон төрлийн шинэ санаа оновчтой шийдлүүдийг харуулсан “Police expo-2018” үзэсгэлэн Бээжин хотод зохион байгуулагдаж туршлага солилцлоо.