• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ӨНДРИЙН ХЯЗГААРЫГ МӨРГӨЖ УНАГАСАН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ДАХИН СУУРИЛУУЛЛАА

2018-06-12
ӨНДРИЙН ХЯЗГААРЫГ МӨРГӨЖ УНАГАСАН ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ, ДАХИН СУУРИЛУУЛЛАА

Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс 2018 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Буян ХХК-ны уулзварын нүхэн гарцны өндрийн хязгаарыг мөргөж унагасан жолоочид хариуцлага тооцож, дахин суурилуулах ажлыг явууллаа.  

Зөрчил гаргасан иргэн А-д Зөрчлийн тухай хуулийн 14.7.51-д заасны дагуу / Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож арга хэмжээ авч ажилласан байна.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 2.13-д зааснаар "Өндрийн хязгаарлал" - ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно” гэх тэмдгийг зөрчих, өөрийн тээж яваа ачааны өндрийг мэддэггүйгээс шалтгаалж энэ төрлийн осол гарч байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.