АЛБА ХААГЧИД СААДТАЙ 5000 МЕТР ЗАМД ӨРСӨЛДӨВ
Замын цагдаагийн албанаас алба хаагчдын ажил, мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйлн тэсвэр хатуужлыг дээшлүүлэх замаар олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “АЛБАНЫ ШУУРХАЙ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээн 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Хужир булангийн тусгай талбайд явагдсан бөгөөд харъяа газар, хэлтэс, нэгжийн 10 багийн 130 гаруй алба хаагчид хурд, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаараа өрсөлдлөө.
Багийн гишүүд нийт 5000 метр замыг гүйж туулсан бөгөөд 6 цэгт мэргэжлийн ур чадварыг харуулах даалгавар гүйцэтгэлээ. Тухайлбал: Жагсаалын үзлэг, Дүүжин гүүр, Хорт утааны баг өмсөх, Буудлага, хууль эрх зүйн асуулт зэрэг даалгавар нормативыг бүрэлдэхүүнээрээ хийж гүйцэтгэсэн юм.
Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэс, хоёрдугаар байранд Хамгаалалтын хэлтэс, гуравдугаар байранд хамтран оролцож буй “Оргил” багийн бие бүрэлдэхүүн тус тус эзэлсэн байна.