• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

БАРУУН БҮСИЙН 5 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ЗӨВЛӨГӨӨН ЯВАГДАЖ БАЙНА

2018-05-31
БАРУУН БҮСИЙН 5 АЙМГИЙН ХЭМЖЭЭНД “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ” ЗӨВЛӨГӨӨН ЯВАГДАЖ БАЙНА

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги /2012-2020/”-ийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэгч төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах зорилгоор баруун бүсийн буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн хэмжээнд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” зөвлөгөөнийг өнөөдөр Ховд аймгийн Ховд хотноо өнөөдөр зохион байгуулж байна.

 

Зам тээврийн осол, хэргийн судалгаанаас харахад тухайн 5 аймагт 2017 онд зам тээврийн ослын улмаас 50 хүний амь нас хохирсон нь нийт амь насааа алдсан хүний 10 хувийг эзэлж байгаа бөгөөд хүний амь нас хохирсон ослын байршлаар нь авч үзвэл Баян-Өлгий аймгийн Өлгий сум, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Завхан аймгийн Алдархаан сум, Хоьд аймгийн Жаргалант  сум, Увс аймгийн Улаангом сумдад дийлэнх хувь нь үйлдэгдэж, “Хар цэг”-ээр бүртгэгдээд байна.

Цаашид Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байна.  Тухайлбал:

-       Осол, хэрэг, зөрчил ихээр үйлдэгддэг уулзвар, замуудад хурд сааруулагч болон хурд хэмжигч, хяналтын камерыг нэмэгдүүлэх, цацруулагч бүхий самбарууд байрлуулах зэрэг,

-       Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан явган хүний гарцын орчимд болон гэрлэн дохионд дуут дохиог бий болгох,

-       Улсын чанартай автзамуудад байнгын үйл ажиллагаатай хяналтын пост байгуулж, байнгын хяналттай болгох,

-       Улсын чанартай автозам дагуу жолоочийн амралтын байр байгуулах зэрэг 30 орчим төрлийн ажил, арга хэмжээг 2018-2020 онд хийж хэрэгжүүлэхээр “Зөвлөмж” батлаад байна.

Мөн Замын цагдаагийн албанаас санаачлан зохион байгуулсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” зөвлөгөөн өнөөдөр баруун бүсийн хэмжээнд зохион байгуулагдсанаар улсын хэмжээнд явагдаж өндөрлөж байгаа ба цаашид зөвлөгөөнөөс гарсан Зөвлөмж, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах юм.