• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД ХОТОД ЯВАГДАЖ БАЙНА

2018-04-26
ГОВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД ХОТОД ЯВАГДАЖ БАЙНА

Монгол улсын Засгийн газрын 146,153 дугаар тогтоолоор батлагдсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги/2011-2020/”-ыг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх, иргэдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх ажлын чиглэлийг тодорхойлох зорилгоор өнөөдөр “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө” Говийн бүсийн зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Сайншанд хотноо зохион байгуулж байна.

Уг зөвлөгөөнд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба болон бусад байгууллагуудын төлөөлөл, судлаач нар оролцож байгаа бөгөөд Замын хөдөлгөөний өнөөгийн нөхцөл байдал, зам тээврийн осол, хэргийн гаралт, түүний шалтгаан, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2018-2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээ түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад Автозамын засвар ашиглалтын байгууллагуудын үүрэг оролцоо, орон нутгийн зорчигч, ачаа тээвэрлэлтийн ажилд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэж “Зөвлөмж” боловсруулж байна.

Говийн бүсийн аймгуудын зөвлөгөөн зохион байгуулагдсанаар хамтын ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмж батлагдан хэрэгжих, үүний үр дүнд бүсийн хэмжээний зам тээврийн осол, хэргийн газарт буурч, хөдөлгөөний аюулгүй байдлын түвшин дээшлэх юм.