• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ОЮУТНУУДАД “ИХ ХОТЫН СОЁЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

2018-03-20
ОЮУТНУУДАД “ИХ ХОТЫН СОЁЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

Замын цагдаагийн алба, ШУТИС-тай хамтран жил бүр тус сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудад “Их хотын соёл” арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

Энэ жил хаврын улиралын сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 19-22-ны өдрийн хооронд явуулж байгаа бөгөөд нийт 1500 гаруй оюутан хамрагдаж байна.

Энэ ажлын хүрээнд оюутнуудад замын хөдөлгөөний аюулгүй байдал, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам болон замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох, зам тээврийн осол, хэргээс үүдэн гарах хор уршиг, хохиролыг таниулах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулж байна.