• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"ШИРЭЭНИЙ ТЕННИС"-НИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД "ОРГИЛ" БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

2018-04-01

Замын цагдаагийн абланаас алба хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлж спортоор тэргүүлэгч баг, хамт олныг шалгаруулах зорилгоор “ШИРЭЭНИЙ ТЕННИС”-ний аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр “Шинэ-Од” спорт клубын байранд амжилттай зохион байгууллаа.

Тус тэмцээн албаны харьяа газар, хэлтэс, нэгжийн 11 багийн 22 тамирчин алба хаагчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор тэргүүн байрт хамтарсан “Оргил” баг, хоёрдугаар байрт ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн “Туул” баг, гуравдугаар байрт СХД-ийн Замын цагдаагийн хэлтсийн “Цамба” баг тус тус шалгарлаа.

Мөн эрэгтэй ганцаарчилсан төрлийн тэргүүн байрыг тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат, хоёрдугаар байрыг СБД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч У.Дэлгэрхишиг, гуравдугаар байрыг БГД-ийн Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэд ахлагч Б.Анар, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг Захиргааны удирдлагын хэлтсийн Хүний нөөцийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Э.Очмаа, хоёрдугаар байрыг ХУД-ийн Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Д.Дэлгэрмаа, гуравдугаар байрыг СХД-ийн Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Б.Саранчимэг нар эзэлж, бусдыгаа хошуучиллаа.