УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛ ХАРИУЦСАН ЗОХИЦУУЛАГЧ НАР СЕРТИФИКАТ ГАРДАН АВЛАА
Төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч нарын хууль тогтоомжийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт мэргэжлийн мэдлэг дээшлүүлэх сургалтыг 2018.03.14-16-ны өдрүүдэд Замын цагдаагийн албан дээр зохион байгууллаа.
Сургалтад нийслэлийн болон 21 аймаг дах Замын цагдаагийн хэлтэс, тасгийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч нарын нийт 33 алба хаагч хамрагдаж “Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”, “Урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах” талаар мөн шинэчлэн батлагдсан Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар цогц мэдлэгтэй болсон юм.
Сургалтын хаалтын ажиллагаанд Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч нарт Сертификат гардуулав.