• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Нийслэлийн иргэн та эрх, үүргээ биелүүлж САНАЛ, АСУУЛГАД идэвхтэй оролцоорой

2018-03-31
Нийслэлийн иргэн та эрх, үүргээ биелүүлж САНАЛ, АСУУЛГАД идэвхтэй оролцоорой

Нийтийн ашиг сонирхолд нийцсэн бүтээн байгуулалт явуулах гэж байгаа үед иргэн Та захиргааны байгууллагуудад санал бодлоо өгөх эрхтэй. Таны бүтээн байгуулалтад өгөх үнэ цэнэтэй санал бодлыг захиргааны байгууллагууд хүлээн авч байх учиртайг Монгол Улсын Захиргааны хэргийн тухай хуулиар баталгаажуулсан байгаа.


Тухайлбал тус хуулийн 27-д захиргааны шийдвэр гаргаж буй эрх бүхий байгууллагууд СОНСОХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ бөгөөд энэхүү шийдвэрээ захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалтын дагуу гаргаж, иргэдэд мэдээлнэ. Үүний дагуу иргэд, олон нийтийн саналыг

  • бичгээр авах;
  • биечлэн уулзах;
  • утсаар санал авах;
  • цахим хэлбэрээр санал авах;
  • төлөөлөгчөөр дамжуулан санал авах;
  • бусад хэлбэрээр авна хэмээн заасан байгаа.

Энэ зун Замын цагдаагийн гүүрэн гарц, Зүүн дөрвөн замын гүүрэн гарц, Яармагийн гүүр, Налайх чиглэлийн 20.9км авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлаас гадна 60-72 жилийн насжилттай Дөчин мянгатын цэвэр усны шугамыг Австралийн шинэ технологиар доторлох ажлууд хийгдэх учраас ойролцоох автозамыг хэсэгчлэн хаана.

Дээрх чиглэл орчмын автозамыг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ийг хүртэл хязгаарлах юм. Автозамыг хэрхэн хязгаарлавал зохистой вэ, аль нь зөв шийдэл болж чадах вэ?

Иргэн Та санал асуулгад оролцож, нэг талаар хотын өнгө төрх, чанар чансааг нэмэх, нөгөө талаар өөрсдийнхөө ажил, амин хувийн асуудлыг шийдэхэд хамгийн чухал автозамын хөдөлгөөний байршлийг түр хугацаагаар өөрчлөх ажилд саналаа нэмэрлээрэй.
Жич: Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын үеэр замын түгжрэлийг бууруулахын тулд Нийслэл болон Замын цагдаагийн алба хамтран дугаарын хязгаарлалт хийх саналыг мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааг үндэслэн гаргах болно.

Санал авч буй онлайн хаягууд :

1. Замын цагдаагийн алба
https://www.facebook.com/events/1072974452841686/permalink/1072975689508229/ (Та энэхүү линк дээр дарснаар Замын цагдаагийн албаны албан ёсны Фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн санал авч буй посттой шууд холбогдох болно)
2. www.ikon.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
3. www.zaluu.com мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
4. www.medee.mn мэдээллийн тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан
5. www.news.gogo.mn мэдээллийн сайтын тэргүүн нүүр хуудас дахь санал асуулгын булан