Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -4,7 хувиар буурсан

Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Хуралдааны үеэр “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3224 дуудлага мэдээлэл хүлээн авч эд материалын хохиролтой 1200 ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн гэмт хэргийн шинжтэй 92 бүртгэгдэж зам тээврийн хэргийн улмаас хүний амь нас хохироогүй, 112 хүн гэмтсэн байна.
Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол -4,7 хувиар буурсан. Гудамж замд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 336 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувиар буурсан дүнтэй байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбат мэдээллээ.