• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

Алба хаагчдад “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН СИСТЕМ” сэдэвт сургалт орж байна

2018-01-22
Алба хаагчдад “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГДСЭН УДИРДЛАГЫН СИСТЕМ” сэдэвт сургалт орж байна

Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд Замын цагдаагийн албаны нийт 80 алба хаагчдын дунд 2018 оны 1 дүгээр сарын 22,23,24-ний өдрүүдэд сургалт зохион байгуулж байна.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын аудит хийх, хэргийн газрын үзлэг хийх ажлыг сайжруулах, уг ажилд орчин үеийн техник, технологи ашиглах, тухайлбал “PAD” ашиглан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл хийх, осол хэргийг бүртгэх зэрэг ажлын хүрээнд цагдаагийн алба хаагчдын мэдлэг, чадварыг сайжруулахад уг сургалтын зорилго оршиж байгаа юм.

Уг сургалтыг төслийн багийн гадаад зөвлөх Keith Lane, Монголын талын зөвлөх баг, Зам тээвэр хөгжлийн яамны Тээврийн газрын мэргэжилтэн А.Энхболд, Хууль сахиулахын их сургуулийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхимийн эрхлэгч Р.Мөнхбаяр, ШУТИС-ын Механик, тээврийн сургуулийн Тээврийн салбарын багш Ж.Мягмаржав, Н.Мөнхзул нар хөтлөн явуулна.

Уг төслийг Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлэн Зөвлөх үйлчилгээний Техникийн туслалцааны төслийн Дани Улсын “Консиа Зөвлөхүүд” компаниас томилогдсон үндэсний мэргэжилтнүүдийн багтай хамтран манай улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн хүрээнд тус банкны буцалтгүй тусламжаар зам тээврийн ослын газарт цахим хэлбэрээр үзлэг хийж бүртгэлжүүлэх, статистик судалгаа, тайланг богино хугацаанд боловсруулах боломж бүхий программ хангамжийг боловсруулж, Замын цагдаагийн албаны харъяа нэгжийн алба хаагчдад 100 орчим ширхэг таблет багаж, мэдээлэл нэгтгэн боловсруулах сервер зэрэг тоног төхөөрөмж олгох ба зам тээврийн ослын газар дээр зураг авах, зураглал үйлдэх, бүртгэх үйлдлийг гүйцэтгэх боломж бүрдэж буй юм.