ОСЛЫН УЛМААС АМЬ НАСАА АЛДСАН ХҮМҮҮСИЙН 27 ГАРУЙ ХУВЬ НЬ ТОЛГОЙН ХЭСЭГТ ГЭМТЭЛ АВЧЭЭ
Зам тээврийн ослын үед амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн гэмтэл авсан байдлаас үзэхэд ТОЛГОЙ, ЦЭЭЖ, ХӨЛИЙН ХЭСЭГТ авсан гэмтэл хамгийн их хувийг эзэлж байна. Орон нутгийн замд гарсан ослын улмаас гэмтэгсэд биеийн бүх хэсэг, толгойн гэмтэл их авч байгаа нь ноцтой осолд учирч буй гэмтэл хүнд байгааг харуулж байна.
Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэгдсэн үзүүлэлтээс амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хүмүүсийн биеийн гэмтэл авсан хэсгийн мэдээллийг зургаар үзүүлбэл:
Зам тээврийн ослын улмаас амь насаараа хохирсон хүмүүсийн дийлэнх хувь нь буюу 46 хувь нь толгойн хэсэгтээ, 12 хувь нь цээжиндээ гэмтэл авсаны улмаас амь насаараа хохирсон судалгаа байна.
Амь насаа алдсан хүний 8,4 хувь нь эмнэлэгийн анхан шатны тусламж авсан байхад, 91,6 хувьд нь эмнэлэгийн анхны тусламж үзүүлж чадаагүй байна. Эмнэлэгийн анхны тусламж авч чадаагүй тохиолдол өндөр байгаа нь орон нутгийн замд төв, суурин газраас алслагдсан замуудад хүний амь нас хохирсон осол бүртгэгдсэнтэй холбоотой юм.
Ослын улмаас амь насаа алдсан хүмүүсийн замын хөдөлгөөнд оролцож байсан хэлбэрээр нь үзвэл 143 нь явган зорчигч, 155 нь жолооч, 201 нь тээврийн хэрэгслээр зорчигч, 8 нь дугуйгаар зорчиж байх үедээ осолд өртсөн тоон судалгаа байна.
ТАНЫ АВТОМАШИН ТӨМРӨӨР ХИЙГДСЭН Ч, ТА БОЛОН ТАНЫ ХАЙРТАЙ ХҮН ТӨМРӨӨР ХИЙГДЭЭГҮЙ ГЭДГИЙГ БАЙНГА САНАЖ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ОРОЛЦОХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА.
Эх сурвалж: Монгол улс дахь зам тээврийн осол, зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэл 2018 он