• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН ГАЗАРТ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗЛЭГ ХИЙЖ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ 80 ШИРХЭГ "ЗӨӨВРИЙН ТӨХӨӨРӨМЖ", СЕРВЕР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2018-01-26
ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛ, ХЭРГИЙН ГАЗАРТ ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ҮЗЛЭГ ХИЙЖ БҮРТГЭЛЖҮҮЛЭХ 80 ШИРХЭГ

Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Замын аюулгүй байдлын бодлогыг сайжруулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” төслийн хүрээнд зам тээврийн осол, хэргийг газарт цахим хэлбэрээр үзлэг хийж бүртгэлжүүлэх цахим системийг шинээр боловсруулан Замын цагдаагийн албанд 80 ширхэг зөөврийн төхөөрөмж, мэдээллийг боловсруулах, дамжуулах серверийн хамт өнөөдөр хүлээлгэн өглөө.

Зам тээврийн осол, хэргийн газарт цахим хэлбэрээр үзлэг хийх нь алба хаагчдын үйл ажиллагааг хөнгөвчилж, үзлэгийг богино хугацаанд хийж гүйцэтгэх, осол, хэргийн судалгааг нарийвчлан гаргах, тухайн мэдээлэл судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, үр дүнтэй зохион байгуулахад чухал нөлөөтэй юм.