• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

2018-01-24
ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБАНЫ БАГ ТҮРҮҮЛЛЭЭ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдаж байна.

Сургалт, зөвлөгөөн гар бөмбөгийн тэмцээнээр эхэлж цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнууд 12 багт хуваагдан хурд, хүч, авхаалж самбаа сорин өрсөлдсөнөөс Замын цагдаагийн албаны баг тамирчид бусдыгаа хошуучилж ТЭРГҮҮН БАЙР эзэллээ.

 

Тэмцээнд түрүүлсэн баг тамирчдад дурсгалын цом, батламж, алтан медаль гардуулав.

Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа, Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж нар оролцож баг тамирчдад шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Энэхүү тэмцээнийг цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар тогтжээ. Сургалт, зөвлөгөөн өнөөдрөөс танхимын сургалтаар үргэлжилж байна.

Дэд байрт Төвийн бүсийн баг, гутгаар байрт Цагдаагийн ерөнхий газрын баг шалгарч мөнгө, хүрэл медаль, батламжаар шагнууллаа. Мөн шилдэг тоглогчдыг тодруулан шагнаж урамшуулсан юм.