Бүх мэдээ
Жолоодох эрхийн үнэмлэх
номын булан
Зөвлөмж
Нэвтрүүлэг
Видео мэдээ
Статистик мэдээлэл
Гэмт хэрэг зөрчлийн талаар гомдол гаргах
Цагдаагийн албан хаагчдын талаар гомдол гаргах
Статистик мэдээ(Нүүрний баруун)
Цаг үеийн мэдээлэл
Сэрэмжлүүлэг мэдээлэл
Монгол улсын хууль
Тогтоол, захирамж, журам
Конвенц, стандарт
Авилгын эсрэг үйл ажиллагаа
Үйл ажиллагааны ил тод байдал
Хүний нөөцийн ил тод байдал
Санхүүгийн ил тод байдал
Тээврийн хэрэгсэл
Шинэ жолооч
Орон нутгийн мэдээлэл
Ил тод байдал хууль тогтоомж
Төсөв гүйцэтгэл
Хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт
Хоногийн нөхцөл байдал
Ял шийтгэлийн тодорхойлолт
Гэрээт харуул хамгаалалт
Галт зэвсэг
Тэсэрч дэлбэрэх бодис тэсэлгээний хэрэгсэл тээвэрлэх зөвшөөрөл
Тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх зөвшөөрөл
Замын хөдөлгөөний дүрэм
Төрийн албаны тухай хууль
Чадварлаг алба хаагч
Шүүлт:

“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА” ЗӨВЛӨГӨӨН НИЙСЛЭЛИЙН 6 ДҮҮРЭГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Замын цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон шийдвэр гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт, богино хугацааны хө
2018-03-12

БЭЛЭН БУС ХЭЛБЭРЭЭР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛАХ ЖУРАМ /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсон/
Энэ журмын зорилго нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн зөрчлийг шалган шийдвэрлэхэд торгуулийг бэлэн бусаар оногдуулах, шийдвэрийг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /ХЗДХС-ын 2018 оны А/33 дугаар тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
2018-03-12

ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОЖ БАЙХ ҮЕДЭЭ ГАР УТАС ХЭРЭГЛЭХ, ГЭРЭЛ ДОХИО ЗӨРЧИХ ЗӨРЧИЛ ДИЙЛЭНХ ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА
Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 435 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан бөгөөд ослын улмаас нийслэлд 11 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Амралтын өдрүүдэд орон нутгийн замд ноцтой зам тээврийн осол бүртгэгдээгүй болно.
2018-03-12

ТАНЫ МЭДЛЭГТ: "ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЗУРАГТ ТАЙЛБАРЫГ ХҮРГЭЖ БАЙНА /№2/
Хэрэв жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2018-03-09
АНХААР‼️ СЭРЭМЖИЛ‼️ ХАРИУЦЛАГАТАЙ БАЙ‼️
Өнөөдөр буюу 2018.03.09-ний өглөө 08 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Хонхорын замд Subaru impreza маркийн автомашин нь H.Aero city маркийн том оврын автобустай мөргөлдөж, суудлын автомашинд зорчиж явсан 20 орчим насны жолооч, зорчигч нарын нийт 3 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарсан байна.
2018-03-09

ХҮНИЙ АМЬДРАЛ ГЭДЭГ БОГИНОХОН, АМЬ ГЭДЭГ ХЭВРЭГ ЗҮЙЛ ЮМ
Жолооч, зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.
2018-03-09

ЗАМЫН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЭМЭГТЭЙ ЖОЛООЧ, ЗОРЧИГЧ НАРТ ГЭНЭТИЙН БЭЛЭГ БАРЬЖ, БАЯРЛУУЛЛАА
Энэ 7 хоногт буюу 2018.03.05-03.09-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1235 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 897 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 34 хүн гэмтэж бэртсэний 6 нь 0-10 хүртэлх насны хүүхэд, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын гудамж замд хийсэн хяналт шалгалтаар эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 5 хэргийг илрүүлэн ажиллаж, замын хөдөлгөө
2018-03-09

МЭНДЧИЛГЭЭ
Ухаалаг атлаа даруухан, төгс төгөлдөрийн дээд болсон эрхэмсэг бүсгүйчүүд Та бүхэндээ өргөө цагаан гэрээ гэрэлтүүлэн гийгүүлж, энх тунх, элэг бүтэн байж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, гал голомтоо өнө мөнхөд бадрааж явахыг хүсэн ерөөе.
2018-03-07

85 ЗҮРХ
85 Энэ бол сүүлийн 2 жил зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан хүүхдийн тоо. Энэ аймшигтай тоо гарахад нэг хүн, нэг гайхалтай нэгэн ирээдүй бүтээх нэгэн бяцхан үр халуун сүүлчийн амьсгалаа хүйтэн цементэн дээр орхиж байхад ТА хаана байсан бэ❓❓❓
2018-03-07

ТАНЫ МЭДЛЭГТ: ИРГЭД, ЖОЛООЧ НАРТ "ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ"-ИЙН ЗУРАГТ ТАЙЛБАРЫГ ХҮРГЭЖ БАЙНА
Зөрчлийн тухай хууль нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.
Тус хуулийн 14.7 дугаар зүйлд "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих" зөрчлүүдийг буюу нийт 56 зөрчлийг зааж өгсөн байна.
2018-03-06
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ИРГЭН БҮР ГАР БИЕ ОРОЛЦОХЫГ УРИАЛЛАА
Хан-Уул дүүргээс өнөөдөр /2018.03.06/ “ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ-ХАМТДАА ШИЙДЬЕ” анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
2018-03-06

НИЙТИЙН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 173 ИХ БАГТААМЖИЙН АВТОБУСЫГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХЫГ ХОРИГЛОЛОО
Иргэд, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, тав тухтай зорчих нөхцлийг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийн сахилга, соёлыг дээшлүүлэх зоилгоор Мэргэжлийн хяналтын газраас нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж, автотээврийн хэрэгслийн стандартын үзүүлэлт, шаардлагыг хангахгүй байгаа автуснуудыг хөдөлгөөнд оролцуулахыг хориглолоо.
2018-03-06

ХӨНГӨН СОГТОЛТЫН ҮЕД ОСОЛД ОРОХ МАГАДЛАЛ ЭРҮҮЛ ЖОЛООЧООС 7 ДАХИН ИХ БАЙДАГ
Улсын хэмжээнд 2017 онд жолооч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс зам тээврийн 793 осол үйлдэгдсэн бөгөөд нийт ослын 2,2 хувийг эзэлж байна. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалсан зам тээврийн ослоос гадна явган зорчигч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож амь насаа алдаж, бэртэж гэмтсэн тохиолдол 284 бүртгэгдсэн байна.
2018-03-05

ЭНЭ БОЛ БОДИТ БОЛСОН ЯВДАЛ
Нүд шигээ бор өнгийн монголд үйлдвэрлэсэн нэхий дээл өмссөн 3 нас 2 сартай бяцхан охин Сахилгагүй пороро, Шогч крон гэж аялан ээжийнхээ гараас хөтлөн явган замаар хөгжилтэй алхана. Ээж нь дэлгүүр орж сүү аваад хариултанд ирсэн задгай 580₮-ийг охиндоо өгчээ. Охинд чихэр болон харагдах задгай мөнгө гарт нь багтаж ядна.
2018-03-05

“ЧАДВАРЛАГ АЛБА ХААГЧ”-ИЙГ ШАЛГАРУУЛАА
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ, дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс нийслэлийн 9 дүүргийн замын цагдаагийн алба хаагчдын дунд “Чадварлаг алба хаагч” тэмцээнийг өнөөдөр /2018.03.05/ зохион байгууллаа.
2018-03-05

"ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРЭМТЭЙ ЦЭЦЭРЛЭГ" ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА
Сүхбаатар дүүргийн 160-р цэцэрлэгээс санаачлан бага насны хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, мэдлэг, чадвар, зөв дадал олгох зорилгоор НЗДТГ, БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар, Замын цагдаагийн алба, СБД-ийн Замын цагдаагийн хэлтэстэй хамтран "Замын хөдөлгөөний дүрэмтэй цэцэрлэг" төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
2018-03-05

ЭНЭ 7 ХОНОГТ ОСЛЫН УЛМААС ГЭМТСЭН ХҮНИЙ ТОО 42 ХУВИАР, АМЬ НАС НЬ ХОХИРСОН ХҮНИЙ ТОО 66 ХУВИАР ТУС ТУС БУУРСАН ЭЕРЭГ ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА.
Энэ 7 хоногт буюу 2018.02.26-03.02-ний өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд 93 томоохон уулзвар цэгт 350 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хөдөлгөөн зохицуулалт хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж зөрчсөн 12,000 гаруй зөрчлийг илрүүлсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 122 зөрчлийг илрүүлэн шалгаж байна.
2018-03-02