• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"БЯЦХАН ЗОРЧИГЧ" АЯНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

2018-05-10

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй “БЯЦХАН ЗОРЧИГЧ” аяны нээлтийн үйл ажиллагаа маргааш буюу 2018.05.11-ний өдрийн 11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох гэж байна.

Арга хэмжээний хүрээнд:
1. Хүүхдийн зориулалтын хамгаалалтын суудлын худалдаа, солилцоо, сургалт
2. Унадаг дугуйн зөвлөгөө, үзэсгэлэн худалдаа
3. Автомашины үзэсгэлэн
4. Замын хөдөлгөөнд зөв, аюулгүй оролцох чиглэлээр хүүхдэд зориулсан сургалт, Мини дром
5. Жүжигчилсэн болон урлагийн тоглолт
6. Төрөл бүрийн тэмцээн, гарын бэлэг зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд
7. Замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж, гарын авлага, зураг хуудас, стикэр зэргийг үнэ төлбөргүй хүргэх юм.

Иймд эцэг эх, хүүхэд багачууд, анги хамт олон, байгууллага та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нээлтийн үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл авах бол 93021019, 99186496, 99091210 утсуудаар холбогдох боломжтой.