• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

"БЯЦХАН ЗОРЧИГЧ" аян улсын хэмжээнд явагдаж байна

2018-05-01

Хүүхдэд хайртай хүн бүхэнд зориулж “БЯЦХАН ЗОРЧИГЧ” аяныг энэ оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1 сарын хугацаатай эхлүүлж байна.

Учир нь 2017 онд зам тээврийн ослын улмаас нийт 55 хүүхэд амь насаа алдаж, 1058 хүүхэд гэмтсэн бол 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд хүүхэд өртсөн осол 150 үйлдэгдэж, ослын улмаас 3 хүүхэд амь насаа алдаж,  139 хүүхэд гэмтсэн бөгөөд насны байдлаар нь авч үзвэл 0-14 насныхан нийт өртөгсдийн 84 хувийг эзэлж байгаа нь бид энэхүү аяныг зохион байгуулах гол шаардлага юм.  

Дээрх тоон үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад хүүхэд өртсөн ослын гаралт 11.2 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 32.4 хувиар, амь нас нь хохирсон хүүхэд 76.9 хувиар тус тус буурсан байгаа ч та бид хамтдаа сэргийлж чадвал энэ үзүүлэлттийг тодорхой хувиар бууруулах боломжтой. 

Хүүхэд зам тээврийн осолд өртөж буй гол шалтгаанууд нь:

  1. Аюултай эцэг эх, асран хамаалагч
  2. Авултай сургуулийн орчин
  3. Аюултай зам
  4. Аюултай тээвэрлэлт
  5. Аюултай гудамж зэрэг юм.

Бяцхан зорчигч аяныг Монгол улсад Гэмт хэргээс Урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн алба, НҮБ-ын Хүүхдийн сан болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассиоцаци ТББ, Монголын хүүхэлдэйн театр, нийгмийн хариуцлагаа ухамсарласан Porshe Улаанбаатар төв, Toyota ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Цаашид хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх их үйлсэд иргэд, байгууллага, хамт олон та бүхнийг дэмжин оролцож, та бид илүү олуулаа болно гэдэгт бид итгэлтэй байна.

Энэхүү аяны хүрээнд бид олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал:  2018 оны 5 сарын 05-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Бяцхан зорчигч” өдөрлөгийг зохион байгуулах, “Сургуулийн бүс-Техникийн ерөнхий шаардлага” стандартын дагуу эрсдэлтэй сургуулийг тохижуулах, эцэг эх, хүүхэд багачуудад сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах гэх мэт. Энэ үйл ажиллагаануудад иргэд, замын хөдөлгөөнд оролцогч та бүхнийг идэвхитэй оролцохыг Цагдаагийн байгуулагаас уриалж байна.