Зөвлөмж
Шүүлт:
ЖОЛООНЫ АРД УТСАА БОЛЪЁ ЗӨВ ДАДАЛ-ЭНГИЙН СОЁЛ
ЖОЛООНЫ АРД УТСАА БОЛЪЁ ЗӨВ ДАДАЛ-ЭНГИЙН СОЁЛ
2022-11-09
ЖОЛООНЫ АРД УТСАА БОЛЪЁ ЗӨВ ДАДАЛ-ЭНГИЙН СОЁЛ
ЖОЛООНЫ АРД УТСАА БОЛЪЁ ЗӨВ ДАДАЛ-ЭНГИЙН СОЁЛ
2022-11-09
ХУУЛЬ БУСААР АН АГНАХГҮЙ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭДИЙН ЗҮЙЛИЙГ ХАДГАЛАХГҮЙ, ХУДАЛДАХГҮЙ, ХУДАЛДАН АВАХГҮЙ, ТЭЭВЭРЛЭХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Экологийн албаны алба болон СХД-ийн ЗЦХ-ийн алба хаагч нар 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр СХД-ийн 32 хороо Эмээлтийн товчоонд хяналт шалгалт хийх үеэр Цагдаагийн албаны тухай хуулийн 31.1 дэх заалт, Замын хөдөлгөөн зохицуулах хянан шалгах, Тээврийн хэрэгсэл ачаа тээшинд үзлэг хийх журмын дагуу маяти маркийн автомашинтай иргэнийг зогсоож шалгахад хориотой ан амьтан буюу 31 тооны тарвага тээвэрлэн нийслэл хот руу оруулахыг завдсан зөрчлийг илрүүлэн ажиллаа.
2022-10-26
E-Police Гар утасны апликейшн
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, зогс шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг. Үүний улмаас түгжрэл үүсч, хөдөлгөөний ачааллыг ихээр бий болгож байна. Тиймээс замын хөдөлгөөний соёлыг дээшлүүлэх, зөрчлийг бууруулах, иргэдийн оролцоо, хяналтыг нэмэгдүүлэх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба хамтран “E-Police” аппликейшнийг 2018 оноос нэвтрүүлээд байна.
2022-10-07
АШИГЛАДАГГҮЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТАНЬ ТАТВАРЫН ӨР ҮҮСГЭЖ БАЙГАА ТУЛ БҮРТГЭЛЭЭС ХАСУУЛААРАЙ
Иргэд олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирэхийн зэрэгцээ турхайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсэж байгааг анхаарна уу.
Мөн таны ашиглалтаас гарсан, бусдад шилжүүлсэн хуучин автомашинууд хаа нэгтээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийг хэвийн аюулгүй зорчиход нөлөөлж болзошгүй байгаа тул өөрийн өмчлөлд байсан автомашины мэдээллээ эргэн шалгахыг зөвлөж байна.
2022-04-22
ЦАГИЙН МЕНЕЖМЕНТИЙН ДАГУУ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХИЙНЭ
Сар шинийн баяр, амралтын өдрүүдээр нийслэл хотоос орон нутаг болон нийслэл хот руу зорчих иргэд, жолооч та бүхэн гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангах, хамгаалах бүс, хүүхдийн суудлыг хэрэглэх, хүн тээвэрлэх журмыг мөрдөх, гүйцэх, гүйцэж түрүүлэх үйлдлийг анхаарал болгоомжтой хийх, шөнийн буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл шилжүүлэх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
2022-02-01
ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ
“Зөвийг хэвшүүлье” уриалгын хүрээнд явган зорчигчийг зам тээврийн осол хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “ГЭРЛЭЭР АНХААРУУЛЪЯ” арга хэмжээ зохион байгуулж байна.
2022-01-20
Хамгаалах бүс хэрэглэх 7 ШАЛТГААН
Суудлын хамгаалах бүс бол жолооч, зорчигчийг ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй хэрэгсэл юм.
Автомашины хамгаалах бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс хамгаалдаг гэсэн судалгаа бий.
2021-07-16
Автомашины хүүхдийн суудал сонгохдоо юуг анхаарах вэ
Хүүхдийн аюулгүйн суудлын ач холбогдлын талаар бид өмнөх нийтлэлдээ өгүүлсэн. Зориулалтын суудал нь хүүхдийг аюул ослоос хамгаалахаас гадна тохь тухтай зорчих боломжоор хангах ёстой.
2021-06-28
Иргэн, ААН-д зориулсан 527 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо
Цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д нийгмийн халамжийн тэтгэвэртэй холбоотой 10 гаруй үйлчилгээ нэмэгдэж, 527 үйлчилгээтэй боллоо. Үүний зэрэгцээ тун удахгүй улсын бүртгэлийн багц 30 гаруй үйлчилгээг тус системд нэгтгэхээр ажиллаж байгаа бөгөөд 2021 оны эцэст төрийн 592 үйлчилгээг “e-Mongolia”-с цахимаар авах боломжтой болох юм.
2021-06-23
Автомашины аюулгүйн суудал ашиглах нь хүүхдээ хайрлаж байгаагийн нэг илэрхийлэл
Автомашины аюулгүйн суудал ашиглах нь хүүхдээ хайрлаж байгаагийн нэг илэрхийлэл
2021-06-23
АВТОБУСНЫ ЭГНЭЭГЭЭР ЗОРЧСОН БОЛОН АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР ЗОГССОН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ НАРТ ХЯНАЛТЫН КАМЕРААР ТОРГУУЛЬ ОНОГДУУЛДАГ
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ” буюу 5.14 тэмдэг, 1.22 тэмдэглэл бүхий Энхтайваны өргөн чөлөөний авто зорчих хэсгийн 1-р эгнээгээр зорчсон, зорчих хэсэгт автомашинаа зогсоосон зөрчлийг хяналтын камераар болон цагдаагийн алба хаагчид газар дээр нь илрүүлж, нийтийн тээврийн том оврын автобусны хөдөлгөөнд саад учруулсан, замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл байрлан явах журам, зогсох зогсоолын журам зөрчсөн гэх үндэслэлээр тэдгээр автомашины нарт Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгууль оногдуулдаг.
2021-06-22
"Өлзий" төвөөс Авто плазагийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хаана
Улаанбаатар хотын Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх ф900 мм-ийн цэвэр ус дамжуулах 4010 метр урт гол шугамын болон ф600 мм-ийн 1684.23 метр урт “9Б” бохир ус дамжуулах хоолой, шугамын барилга угсралтын ажлыг хийнэ. Энэ хүрээнд 100 айлын зам буюу "Өлзий" төвийн уулзвараас баруун тийшээ Авто плазагийн уулзвар хүртэлх 340 мерт урт авто замыг сэтэлж, шугам сүлжээний ажлыг хийж эхэллээ. Иймээс зургадугаар сарын 16-ны 23:00 цагаас долдугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл тус хэсгийн замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаа тул иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын ачааллыг тооцон, хөдөлгөөнд оролцоно уу.
2021-06-17