• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОРГУУЛИА ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ

2023-10-16
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТОРГУУЛИА ХЭРХЭН ТӨЛӨХ ВЭ
Иргэн Та www.smartcar.mn болон http://torguuli.police.gov.mn/ сайтуудад хандан өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой.
Иргэн та дараах төлбөрийн шийдлүүдийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой.
1. E-mongolia.mn цахим хуудас.
2. “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас.
3. Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
4. “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх.
5. “Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх .
6. Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой.