ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХЭВИЙН МӨРДӨГДӨЖ БАЙНА
Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамжаар Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн. /Нийслэлийн засаг даргын 2020 оны А/1037 дугаар захирамж/-аар шинэчилсэн.
Эрхэм жолооч таны автомашины улсын дугаарын сүүлийн орон:
- 1, 6-аар төгссөн бол Даваа гарагт
- 2, 7-оор төгссөн бол Мягмар гарагт
- 3, 8-аар төгссөн бол Лхагва гарагт
- 4, 9-өөр төгссөн бол Пүрэв гарагт
- 5, 0-ээр төгссөн бол Баасан гарагт өглөөний 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарын бүс буюу 32-ын тойргоос 120 мянгатын уулзвар, Саппорогийн уулзвараас Чулуун овооны тойрог хүртэлх замд хөдөлгөөнд оролцохыг хориглосон байдаг.
Бүх нийтийн амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.