• Замын хөдөлгөөний дүрэм
  • Холбоо барих

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ХИЙГДЭЖ БАЙНА

2024-01-30
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УЛСЫН ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1433 дүгээр захирамжийн дагуу тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж байна.

Энэ хугацаанд хуурамч улсын дугаар зүүж замын хөдөлгөөнд оролцсон 1 аж ахуйн нэгж байгууллагыг 500 нэгж, 19 иргэний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуулийн арга хэмжээ авсан. Мөн дугаарын хязгаарлалт зөрчсөн 3394 зөрчил илрүүлж хариуцлага тооцож ажиллалаа.