ДОРНОГОВЬ АЙМАГТ ️“СОЁЛТОЙ ЖОЛООЧ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигчдод зөв дадал, соёл, хандлагыг төлөвшүүлж, зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн хэмжээнд “Соёлтой жолооч” хэсэгчилсэн нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд тус аймагт такси үйлчилгээ эрхлэгчид, авто жолооны курс, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын 60 гаруй төлөөлөл, 70 гаруй жолооч иргэдийг хамруулсан өглөөний уулзалт арга хэмжээг өнөөдөр Дорноговь аймгийн гэр бүлийн талбайд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас зам тээврийн осол гардаг шалтгаан нөхцөл, хар цэгийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэснээс гадна замын хөдөлгөөнд оролцоход тулгамддаг асуудал болон жолооч нарын гаргадаг нийтлэг алдаа дутагдлын талаар иргэдтэй нээлттэй ярилцаж “Соёлтой жолооч” арга хэмжээний стикер, утасны дугаар бичигч зэргийг гардуулан өгөв.
Мөн үеэр "Осолгүй манлай жолооч" нар санал сэтгэгдлээ илэрхийлж, нийт жолооч нартаа хандан замын хөдөлгөөнд соёлтой, анхаарал болгоомжтой оролцохыг уриалав.