"ХИЧЭЭХ ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр замын хөдөлгөөнд оролцогч жолооч нарыг дор бүрнээ замын хөдөлгөөнд соёлтой, дүрмийн дагуу оролцохыг уриалж "Хичээх өдөр" арга хэмжээг зохион байгууллаа.
Өнөөдөр 11:00-11:10 цагийн хооронд нийслэлийн 12 цэгт замын хөдөлгөөнийг түр хааж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын байгууллага хамтран уулзваруудад төлөвлөсөн арга хэмжээ зохион байгуулж, жолооч нарыг зам тээврийн ослоос сэрэмжлүүлэв.
Нэг өдөр хичээснээр 2 хүний амь нас, 15-20 хүний эрүүл мэндийг, 250 орчим зам тээврийн осол гарахаас хамгаална. Мөн нэг сар, цаашлаад нэг жил хичээвэл 600 гаруй хүний амь, 2,000 гаруй хүний эрүүл мэндийг аварч чадах юм.
1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд нийт 400 орчим монгол хүн амиа алдсан гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг. Гэвч орчин цагт зам тээврийн ослын улмаас жилд 600 гаруй иргэн амиа алдаж буй нь харамсалтай
Иймд жолооч, зорчигч, явган зорчигч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг амьдралынхаа нэгэн чухал дүрэм гэдгийг цаг үргэлж санаж, алхам тутамдаа хичээж, замын хөдөлгөөнд аюулгүй оролцохыг уриалж байна.