Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 01 дүгээр улирлын “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн” энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Сүлд чуулга”-ын хурлын зааланд зохион байгуулагдлаа
Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 01 дүгээр улирлын “Үйл ажиллагааны тайлангийн хурал”, “Сахилга, ёс зүйн зөвлөгөөн” энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Сүлд чуулга”-ын хурлын зааланд зохион байгуулж, харьяа нэгжийн 291 алба хаагчдыг танхимаар, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн хэлтэс, тасгийн 189 алба хаагчдыг 35 байршлаас цахимаар нийт 480 алба хаагчдыг хамрууллаа.
Тус арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, мөн албаны Дэд бөгөөд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав, Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, албаны даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд хүрэлцэн ирж оролцлоо.
Хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны одон” тэмдгээр шагнагдсан 1 алба хаагчид шагналыг гардуулж, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэн хамт олноо манлайлан ажилласан 3 алба хаагчдад түрээслээд өмчлөх орон сууцны БАТЛАМЖ-ийг гардуулав.
Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд бие бүрэлдэхүүнд хандан 2023 оны 01 дүгээр улирлын ажлын алдаа оноо, амжилт бүтээлийг дүгнэн хэлэлцэж, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үүрэг, ажлын чиглэлийг өгч, цаашдын ажил үйлсэд амжилт хүслээ